"Да хүрээ трэйд" ХХК
Since 1991

Авто техникийн лавлах: 1900-1976

Шинэ үеийн Porsche Panamera Монголд орж ирлээ

Хоёр хаалгатай, ардаа хөдөлгүүртэй Coupe загвараараа алдартай Porsche компани 2010 онд Panamera загвараа худалдаанд гаргажээ. Ингэж Porsche дөрвөн хаалгатай, урдаа хөдөлгүүртэй Sedan зах зээлд гаргасан нь хүмүүст гэнэтийн бэлэг болсон юм.

Учир нь зах зээл дээр дөрвөн хаалгатай буюу гэр бүлийн хэрэгцээнд тохирохуйц спорт загварын автомашин байсангүй. Анхны Panamera загвар худалдаанд гарснаас хойш өрсөлдөгч компаниуд дөрвөн хаалгатай, спорт загварын автомашин үйлдвэрлэх болж өрсөлдөөн ширүүсч эхэлсэн талаар Porsche Улаанбаатарын гүйцэтгэх захирал Жейсон Брүүм хэлсэн юм.

Тиймээс 2016 оноос эхлэн Porsche хоёрдугаар үеийн Panamera загварыг үйлдвэрлэж эхэлжээ. Энэхүү загвар нь өмнөх хувилбараас арай өргөн, арай урт болсон төдийгүй таван хүний суудалтай хувилбарыг захиалах боломжтой болсон аж.

Эдгээрээс гадна автомашины мотор, хурдны хайрцгийг дахин зохион бүтээж, явах ангийг илүү боловсронгуй болгоод зогсохгүй дэлгэц болон хяналтын системийг шинээр боловсруулжээ.

Гэрэл зургийг: О.Сүхбат