"Да хүрээ трэйд" ХХК
Since 1991

Авто техникийн лавлах: 1900-1976

Нийгмийн хариуцлага

НИЙГМИЙН ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

Манай компани нь боловсрол, эрүүл мэнд, спорт, урлагийн салбарыг дэмжих бодлогын хүрээнд нийгмийн олон талт үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулах, ивээн тэтгэх зэргээр хамтран ажилладаг. Тухайлбал:

 

  • Боловсролын байгууллагуудтай хамтран улс орны ирээдүй, хойч үе болсон оюутан, сурагчдын сурч боловсрох нөхцлийг сайжруулах, сургалтын таатай орчинг бүрдүүлэх, хүүхэд залуусын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан ажилладаг.
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр хандив туслалцааг тогтмол үзүүлж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн
  • Урлаг спортын салбарын уран бүтээлчдэд шинэ уран бүтээл туурвих, тэмцээн уралдаанд оролцох боломж бололцоог хангахад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг бөгөөд компаний хэмжээнд спортын хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж харилцагч түншүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тэдний нийгмийн идэвхийг өрнүүлэн ажиллаж байна.
  • OHSAS 18001 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагын гамшиг эрсдлийн үнэлгээ хийлгэж, ажилтнууд болон бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах, ажилтнуудын эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд дасгал хөдөлгөөнийг тогтмолжуулж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг шат дараатай зохион байгуулж ирсэн. Мөн эмнэлгийн анхан шатны тусламж авах үйлчилгээг худалдааны төвдөө бий болгож, ажилтнуудын бялдаржуулах танхимыг шинээр ашиглалтанд оруулсан.

 

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР
Манай байгууллага байгаль орчны ISO 14001 стандартыг бүрэн нэвтрүүлэх зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд ажиллагсадын “ЭКО” боловсролыг дээшлүүлэх, байгаль орчноо хамгаалах, хот дүүргээ тохижуулах, цэцэрлэгжүүлэх ажилд идэвхи санаачлагатай оролцож эзэмшиж буй газрынхаа 10 орчим хувийг ногоон байгууламжтай болгосон.

 

Байгаль орчинд хор хөнөөлгүй бизнес эрхлэх, байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлагаа бүтээлчээр хэрэгжүүлэн, орчны ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, эрүүл ахуйн шаардлага хангасан эрүүл соёлтой орчныг бүрдүүлэхэд анхааран хайлаас, улиас, хуайс, буйлс зэрэг мод ургамал, цэцгийн мандлыг жил бүр тарьж ургуулан, ажлын өрөө тасалгаануудыг бүрэн цэцэгжүүлсэн. Агаарын бохирдол, утаа, тоосжилтыг багасгахын тулд худалдаа үйлчилгээний нийт талбайн 95 хувийг хатуу хучилттай болгож, мэргэжлийн байгууллагаар байгаль орчны үнэлгээ хийлгэн хөрс, агаарыг хамгаалах ажлыг хийж хэрэгжүүлж байна.