"Да хүрээ трэйд" ХХК
Since 1991

Авто техникийн лавлах: 1900-1976

Үндсэн үйл ажиллагаа

“Да хүрээ” авто худалдаа үйлчилгээний төв нь мэргэжлийн боловсон хүчин, санхүү, эдийн засгийн баталгаат байдал, бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, тохь тух, сэтгэл ханамжийг бүрэн хангах үйлчилгээний нэр төрөл, цогц байдлыг эрхэмлэн өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг олон улсын бизнесийн нийтлэг хэм хэмжээнд зохицуулан тогтвортой явуулж ирсэн туршлагатай.

Үйл ажиллагаагаа өргөжүүлэн, үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэсэн, мэдээ мэдээллийн анхны авто портал www.dahuree.mn сайт, интернэт авто худалдаа, “Да хүрээ 1900-1976” төрөлжсөн авто лавлахыг байгуулсан.

 

Авто худалдаа:

  • Авто машин
  • Авто сэлбэг
  • Тос тосолгоо, авто химийн бүтээгдэхүүн
  • Дугуй
  • Аккумлятор, амортизатор
  • Авто нэмэлт тоноглол
  • Интернэт авто худалдаа
  • Авто хөгжим
  • Бөөний болон жижиглэнгийн худалдаа

 


Авто үйлчилгээ:

  • Тээврийн хэрэгслийн тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөн
  • Техникийн үзлэгийн цэг
  • Улсын дугаарын үйлдвэр
  • Авто лавлах, зар
  • Авто портал www.dahuree.mn сайт
  • Сэлбэг захиалга
  • Техник ашиглалтын зөвлөгөө
  • Агрегат засвар, техникийн үйлчилгээ

 

Бусад үйлчилгээ:

  • Татварын нэг цэг
  • Банк
  • Банк бус санхүүгийн байгууллага
  • Нотариат
  • Даатгал
  • Авто ломбард
  • Авто оёдол
  • Нийтийн хоол, хүнс
  • Эмнэлгийн пункт

 

Автомашины үзэсгэлэнгийн танхимыг ашиглалтанд оруулж, шинэ загварын автомашин, сэлбэг хэрэгслийн хямдралтай үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулснаар бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, борлуулалтаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд өргөнөөр үйлчлэх боломжийг бүрдүүлсэн.


60 АВТОМАШИНЫ БАГТААМЖТАЙ АВТО ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ

110 АВТОМАШИНЫ БАГТААМЖТАЙ ЗАДГАЙ АВТО ЗОГСООЛ