Туслах цэс

Login with:


Or:


Not a member? Sign Up

Forgot Password?

Signup with:


Or:


Already have an account? Log in

Мөнххада

Мөнххада”компани нь 2013 онд “Toyota” корпорацийн автомашиныг Монголд борлуулах албан ёсны эрхийг авч Японы алдарт Жи Лайон группийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2014 онд  Улаанбаатар хотын А зэрэглэлд Toyota автомашины үзэсгэлэнгийн танхимыг,  2016 оны 7 сарын 29нд  Яармагт Үзэсгэлэнгийн танхим, Засвар үйлчилгээний төв буюу Тоёотагийн албан ёсны үйлчилгээний төвийг ашиглалтад оруулсан.

“Мөнххада”компани  өнөөдөр нүүдэлчин Монголчуудын дунд чанар, эдэлгээгээрээ шалгарч  нутагшсан Япон улсын нэрийн хуудас болсон Тоёота брэндийн 11 төрлийн автомашиныг Монголын үнэнч хэрэглэгчиддээ хүргэж байна. Монгол  орны эрс тэс уур амьсгал, бартаат замд чанараараа тэнцэж монголчуудын итгэлт сайн хүлэг болж чадсан Тоёотагийн Land Cruiser 200, Land Cruiser 76, 78, 79 series, Rav-4, Hiace, Prado, Alphard, Prius, Camry, Hilux  автомашины шинэ загваруудыг  худалдаа, лизингийн хамгийн уян хатан нөхцөл, чанартай цогц үйлчилгээгээр  санал болгож байна. Үзэсгэлэнгийн танхим, Засвар үйлчилгээний төв буюу Тоёотогийн албан ёсны үйлчилгээний төвд 25 жилийн туршлагатай гадаад инженерийн удирдлага дор мэргэшиж буй монгол инженерийн баг өдөртөө 80 машиныг хүлээн авч Япон, Итали улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж байна.

250 машины зогсоол бүхий Тоёотогийн албан ёсны үйлчилгээний төвд  10 машины шоурүүм, хүүхдийн тоглоомын талбай, кофе шоп, хүлээлгийн танхим ажиллаж үйлчлүүлэгч бүхний тав тухыг нэгэн цэгээс бүрэн хангах боломжийг бүрдүүллээ.


Холбоо барих

  • 75953333
  • 75954444
  • marketing@munkhada.com
  • Монгол улс, Улаанбаатар хот-17110, Хан Уул дүүрэг 4-р хороо, Наадамчдын зам-901, Мөнххада Тоёота төв
  • 621 үзсэн

Бүтээгдэхүүн үйлчилгээ

5

1az motoriin fulltamtai krop zar ...


5

235/65/R18 хэмжээтэй 80-90%-тай, ...