Туслах цэс

Login with:


Or:


Not a member? Sign Up

Forgot Password?

Signup with:


Or:


Already have an account? Log in

Менежмент удирдлага

УДИРДЛАГЫН БАГ

дирдлагын баг нь компаний алсын хараа, эрхэм зорилго, зорилт, стратеги, менежментийн бодлогыг амжилттай  хэрэгжүүлэн  эдийн  засаг,  бизнесийн  чиглэлээр  дэмжлэг  үзүүлэн  ажиллаж  байгаа туршлагатай, чадварлаг менежерүүдээс бүрддэг.

 

 

 

 


ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТЭС

“Да хүрээ  трейд”  ХХК-ний  хүний  нөөцийн  зохистой бодлого   хэрэгжүүлэн   ажиллаж,   ажилтнуудын багийн  нэгдмэл  ажиллагаа,    мэргэжлийн  ур  чадварт онцгойлон анхаарч,  шинэ залуу боловсон хүчнийг дэмжин ажиллахыг эрхэмлэдэг.
 
  Манай  компаний  ажилтан  бүр  байгууллагынхаа салшгүй үнэт зүйл байж шинэ амжилт, шинэ сэтгэлгээгээр өөрийн мэдлэг чадвар, оюун ухаанаа хөгжүүлэн, нийгмийн баталгаагаа  дээшлүүлэх  чин  эрмэлзлэлтэй  ажилладаг. Нийт  ажиллагсдын  36  хувь  нь  10-аас  дээш  жил  тогтвор суурьшилтай ажилласан, 23 хувь нь дээд боловсролтой, 41 хувь нь инженер-техникийн мэргэжилтэй ажилтан байна.

ГЭРЭЭ, ОРЛОГО БҮРДҮҮЛЭЛТИЙН ХЭЛТЭС

Компаний  стратеги  бодлогын  хүрээнд  бизнесийн орлогын тогтвортой орчинг бүрдүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх,  үр  ашгийг  нэмэгдүүлэх,  ил  тод  байдлыг эрхэмлэн  харилцагч  түншүүдийн  гэрээний  үүргийн хэрэгжилтийг  үр  дүнтэй  зохион  байгуулах,  иргэдийн өргөдөл,   гомдлыг   хүлээн   авч   шийдвэрлэх,   хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

 

 

 

 

 


Гэрээ  орлого  бүрдүүлэлтийн  хэлтэс нь  10  байцаагчтайгаар  үйлчлүүлэгчийн сэтгэл  ханамжийг  баталгаатай,  бүрэн дүүрэн  хангах  нөхцлийг  бүрдүүлэн  өндөр бүтээмжтэй ажиллаж байна.

 

 

 


САНХҮҮ БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Монгол  улсын  нягтлан  бодох  бүртгэлийн  тухай  хууль, Сангийн  яам  бусад  холбогдох  газруудаас  гаргасан дүрэм,  журмын  дагуу  байгууллагын  санхүү,  бүртгэлийн үйл  ажиллагааг  үнэн  зөв  хөтлөн,  бүртгэлийн  олон  улсын стандартыг  нэвтрүүлснээр  санхүүгийн  тайлан  мэдээ  гаргах ажиллагаа боловсронгуй болсон.

 

 

 

 

Санхүү  бүртгэлийн  багт  дадлага  туршлагатай,  татварын итгэмжлэгдсэн  болон  мэргэжлийн  нягтлан  бодогч  нар ажилладаг.

МАРКЕТИНГИЙН АЛБА

Маркетингийн алба нь бизнесийн тогтвортой үйл ажиллагааны стратегийг  хэрэгжүүлэх  бодлогын  хүрээнд  маркетингийн төлөвлөгөөг боловсруулж, байгууллагын PR, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааг олон нийтэд хүртээмжтэй хүргэж, харилцагчдынхаа  итгэлийг  хүлээсэн  үйлчилгээний  түвшин, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 


ХАМГААЛАЛТЫН АЛБА

“Да хүрээ” харуул хамгаалалтын алба нь “Гэрээт харуул хамгаалалтын  тухай”  хууль  болон    бусад    хууль  эрх зүйн хэм хэмжээний хүрээнд байгууллагын аюулгүй байдлыг хангах, үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг гадны гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр  “АЮУЛГҮЙ  ОРЧИН  –  АМЖИЛТЫН  ҮНДЭС  ” уриатайгаар хамгаалалтын иж бүрэн цогц үйлчилгээг үзүүлж байна.

 

 

 


Хамгаалалтын албаны бие бүрэлдэхүүн нь 18 ажилтантай бөгөөд 50 хувь нь мэргэжлийн гэрчилгээтэй, хуулийн дагуу  нэг бүрийн тусгай хэрэгсэл, богино долгионы  станц,  дүрэмт  хувцсаар  бүрэн хангагдсан

 

 

 

 


АЖ АХУЙ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Өргөжин тэлж буй нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж, байгаль орчны ISO 14001 стандартыг  нэвтрүүлэх  ажлын  хүрээнд  аж  ахуй,  үйлчилгээний  албаны  бүтээлч  эвсэг  хамт  олон  нь байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлагаа бүтээлчээр хэрэгжүүлэн хүрээлэн буй орчныг сайжруулан тохижуулах, цэцэрлэгжүүлэх, компаний болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэр цэмцгэр байлгахад хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж, үйлчлүүлэгчдэд ая тухтай нөхцлийг хангах өнөөгийн өнгө төрх бүхий, эрүүл соёлтой орчныг бүрдүүлэн ажиллаж байна.